• Бизнес эрхлэгчдэд вэб сайт зайлшгүй хэрэгтэй. Хүмүүс мэдээлэлийг хурдан шуурхай, цаг алдалгүй авахын  тулд цахим ертөнц буюу интернэт орчинд байнгын идвэхтэй байх болсон. Дэлхийг аалзны тор мэт хэрэн, сүлжсэн цахим орчны мэдээлэл түгээх гол  хэрэгслүүдийн нэг бол Вэб сайт. Веб сайт гэж юу вэ? Интернетийн сүлжээнд холбогдсон үй олон компьютерууд дээр агуулагдах, мөн өөр хоорондоо холбогдсон асар их мэдээллийн сүлжээг WWW буюу Веб гэдэг. Веб нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн сүлжээ бөгөөд түүний ачаар хүмүүс хүссэн мэдээллээ дэлхийн өнцөг булангаас хүлээн авах, түүнчлэн түгээх боломжийг олж авсан. Интернетэд холбогдож буй хүн бүр мэдээллийн сүлжээний нэг хэсэг болох учраас тохирох програм хангамжийн тусламжтайгаар мэдээллийг зөвхөн хүлээн авагч биш мөн түгээгч нь болж чадна. WWW-г интернетэд байрлах асар том “номын сан”-тай зүйрлэж болно. “Номын сан” нь үй олон “ном”-оос тогтоно. Ийм “ном”-ыг веб сайт (web site) гэнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Тухайлбал таны компанийн танилцуулга, үйл ажиллагаа, үйлчилгэний тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий цахим нэрийн хуудас байж болох юм.
  • Та веб сайттай болсноор ямар давуу талтай боломжууд нээгдэж байгаа талаар бичье. Юуны түрүүнд таны вебсайт 24/7 үйл ажиллагаатай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн аль ч өнцөг булангаас, ямар ч үед аливаа хэрэглэгч таны веб сайтруу орж таны үйл ажиллагаа болон таны санал болгож буй үйлчилгээтэй танилцаж тантай холбогдох хаяг, утасны дугаарыг тань авч болох юм. Энэ нь нэг ёсондоо бусад маркетингийн аргуудтай харьцуулвал, таны дуусашгүй хэрэглэгч нарт тараагдаж байх нэрийн хуудас юм. Мөн сошиал медиа сувгуудыг веб сайттайгаа холбон онцлогт нийцүүлсэн тохиолдолд илүү үр ашигтай байх болно. Веб сайтаараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэн, мэдээллээ цаг тухайд нь шинэчилж байснаар танай зорилтот хэрэглэгчид сэтгэл хангалуун байх болно.
  • Орчин үед аливаа хэрэглэгчид бизнесийн хамтрагч, хөрөнгө  оруулагч зэрэг хүмүүсд анхны үнлэмж өгөхдөө компанийхаа нэр нь дээр вэб  сайттай, и-мэйлтэй болохыг шалгадаг болсон.  											
Та өөрийн гэсэн “Жинтэй” веб сайт болон өөртөө болон өөрийн  менежер, түлхүүр үүрэг гүйцэтгэгч ажилчиддаа и-мэйл хаягтай байснаараа  хэрэглэгч болон өрсөлдөгч нарынхаа дунд нэр хүндтэй байхын баталгаа  болно. 											
Веб сайттай болно гэдэг таны олон улсад үйл ажиллагаагаа  дэлгэх анхны бөгөөд хамгийн хэрэгтэй алхам. Гадаад улсад байгаа  байгууллага компаниуд таны веб сайтаар шууд дамжин тантай холбогдох  бүрэн боломжтой болно. 		
Байгууллага, компаниуд өөрийн албан ёсны Вэб, и-мэйл хаягтай байх нь  ажил хэргээ үр ашигтай хөтлөхөөс гадна, тухайн байгууллагын бизнесийн  харилцааг өргөтгөх чухал ач холбогдолтой. Иймэрхүү хамтын ажиллагааг  эхлүүлэхийн тулд байгууллагууд нэг нэгэндээ ИТГЭЛ төрүүлэх хэрэгтэй.  Үүнд Вэб сайт хэрэгтэй. Манай байгууллагаас санал тавиад, вэб сайтынхаа  хаягийг өгөхөд хангалттай. Цаг зав муутай хүмүүс вэб сайтаас манай  байгууллагын тухай мэдээллийг хайгаад хамтарч ажиллах эсэхээ шийдчихнэ.  Вэб сайтаараа дамжуулан хамтран ажиллах хүмүүстээ илүү итгэл төрүүлэх  боломжтой гэсэн үг. Гол нь вэб сайтдаа шаардлагатай мэдээллээ  ойлгомжтой, эмх цэгцтэй байршуулсан байх хэрэгтэй.
  • Улмаар, зар сурталчилгааны зориулалттай, үнэгүй, нийтийн и-мэйл хаягийг  ажил хэргийн харилцаанд хэрэглэх нь зохимжгүй байдаг. (yahoo.com,  gmail.com, hotmail.com ) Ийм нэр, хаягийг зөвхөн хувийн харилцаанд  ашигладаг учир, и-мэйл хаягаар албан хэргээ хөтлөх нь таныг бизнес,  албаны харилцаандаа хайнга ханддаг мэт бусдад харагдуулах аюултай.  Мэдээж одоо үед хувь хүнээс эхлээд албан байгууллага аж ахуйн нэгжүүд  ямар нэгэн байдлаар интернэт орчинд өөрийн нэрийн хуудас буюу цахим  хуудастай болох боломжтой болсон цаг юм. Бизнес эрхэлдэг эсвэл энгийн  нэг төрийн бус байгууллага ч гэсэн цахим хуудастай болж өөрсдийн явуулж  буй үйл ажиллагааг бусдад хүргэх гол хүчин зүйлээ цахим хуудсаар  дамжуулхыг илүүд үзэх болсон. 										 
 Бид олон салбарын төрөл бүрийн веб сайт хийж ирсэн  туршлага дээрээ үндэслэн хувь байгууллагын хэрэгцээнд тохирсон хамгийн  чанартай, шинэчлэл хийх боломжтой, төлбөрийн уян хатан нөхцөлтэй, үнэ  цэнэ бүхий агуулгатай вэб сайтыг хөгжүүлж, урт хугацаанд харилцан  ашигтайгаар хамтран ажиллах туршлагтай хамт олон таныг хүлээж байна.
01

Вэб сайт хийх

Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд зориулсан вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ.
02

Мобайл Апп

Ухаалаг төхөөрөмж дээр суурилсан (Ios, Android) апп хөгжүүлэх үйлчилгээ.
03
Систем хөгжүүлэлт
Бүх шатны төрийн болон бизнесийн байгууллагын онцлогт тохирсон систем хөгжүүлэх үйлчилгээ.
04
Арчилгаа, шинэчлэлт
Вэб сайт, мобайл апп, засварлах, загвар дизайн шинэчлэх, төлөвлөлт хөгжүүлэлт хийх үйлчилгээ.
Бид дараах чиглэлийн дагуу үйлчилгээ явуулж байна.
Үйлчилгээ
Бид олон улсын стандартын дагуу ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд: Вэб сайт хийх, Мобайл апп хөгжүүлэх, Систем хөгжүүлэлт, Арчилгаа шинэчлэлт хийх зэрэг багтана.
Вэб сайтад суурилсан програмыг шинээр хийхдээ тухайн компанийн програм хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал зэргийг захиалагчтай сайтар ярилцан тодорхойлно.

Бид хэрхэн ажилладаг вэ?

Бид хэрэглэгчдийнхээ бодит хэрэгцээнд тулгуурлан, ирээдүйн чиг хандлага ямар байх талаар судалж, үргэлж шинийг санаачлагч байж чаддаг, чадварлаг хамт олон. Бид чанартай гүйцэтгэл үзүүлж, харилцагчиддаа хэрэгцээг нь бүрэн хангасан үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Яриа, мессэж болон дата хэрэглээгээ харах, хянах, Тухайн сарын болон өмнөх сарын төлбөрийн мэдээлэл харах, Өөрийн болон бусад хэрэглэгчийн төлбөр төлөх, Нэгжийн болон дата картаар цэнэглэх, Нэмэлт үйлчилгээ авах, цуцлах, Мессэж роуминг идэвхжүүлэх, цуцлах, Шинэ дугаар захиалах, Гар утас захиалах, худалдан авах, Бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын талаар мэдээлэл авах, Улаанбаатар хот болон орон нутаг дах үйлчилгээний төв, гэрээт салбаруудын байршил, холбоо барих мэдээлэл авах гэх мэт. Таны утас 3G эсвэл Wifi интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
СКАЙтел ХХК Мобайл Апп
Мобайл Аппликейшн
Эм Зэт Эм Эйженси ХХК нь 2018 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн med.mn веб сайтыг зах зээлд танилцуулж байна. Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохирсон хэлбэр хийцтэйгээр (responsive) бүтээсэн билээ.
Эрүүл мэндийн нэгдсэн систем
Систем хөгжүүлэлт
Монголын үүрэн холбооны СКАЙтел компаний бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, хэрэглэгчийн өөртөө үйлчлэх үйлчилгээний системийг хөгжүүлэв. Уг систем нь үндсэн вэб сайт, админ модуль, андройд болон iphone мобайл аппликейшннаас бүрдэх бөгөөд, хэрэглэгчдэд системээр дамжуулан СКАЙтел компаний бүх төрлийн мэдээллийг шууд хүлээн авах, өөрсдийн ашиглалт үйлчилгээний мэдээллийг хянах, үйлчилгээ идэвхжүүлэх, карт бүтээгдэхүүн худалдан авах, төлбөр тооцоогоо хийх боломжуудыг хангаж өгсөн.
СКАЙтел ХХК Вэб сайт
Вэб сайт хөгжүүлэлт
Капитрон банкны брэнд шинэчлэлтийг тусгасан, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга сайтыг хийв. Уг ажлын хүрээнд үндсэн вэб сайт, админ модулийг бүтээв.
Капитрон банк Вэб сайт
Вэб сайт хөгжүүлэлт
ММаркет апп нь танд онлайнаар хамгийн хямд, хамгийн чанартай барааг санал болгож байна. ММаркет үйлчилгээ нь бараа сонголт, төлбөр, захиалгыг нэг дор хийх боломжтой ба захиалга хийгдсэний дараа таны гэрт 24 цагийн дотор түргэн шуурхай, найдвартай хүргэж өгнө. Үйлчилгээний боломжууд: ММаркет дээр тавигдсан барааг үзэж сонирхох, Онлайн захиалга өгөх, Төлбөрийн өргөн боломжийг олгоно (Бэлнээр, Дансны шилжүүлэг, Банкны картаар, ММаркет виртуал дансаар), Бараа захиалга хийгдсэний дараа хүргэлтийн статусыг бүрэн хянах, Бараа худалдагчид санал хүсэлт илгээх
MMarket Мобайл Апп
Мобайл Аппликейшн
Монголын хамгийн анхны сошиал коммерс, онлайн худалдааны бүрэн системийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэв. Уг систем нь суурин компьютер, таблетад зориулсан дэлгүүрийн вэб сайт, андройд гар утсанд зориулсан, дэлгүүрийн апп, бараа болон захиалгын удирдлага бүхий худалдагчийн төв, төлбөрийн систем гэсэн үндсэн хэсгүүдтэй.
MMаrket Вэб сайт
Систем хөгжүүлэлт
Солонгосын брэнд сайтуудын нэр төрлийн барааг татах зориулалттай, бараа автомажуулалтын систем. Уг систем нь барааны үнийг бодох, хямдралтай барааг зарлах, усгтах, шинэчлэлт хийх ашиглах боломжуудыг гаргаж өгсөн. Хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохирсон хэлбэр хийцтэйгээр (responsive) бүтээсэн билээ.
Солонгос бараа
Систем хөгжүүлэлт
Зуучлал үл хөдлөх хөрөнгө, түрээс, автомашины худалдааг нэг дор хүлээн авах боломжтой. Уг ажлын хүрээнд үндсэн вэб сайт, админ модулийг бүтээв. Хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохирсон хэлбэр хийцтэйгээр (responsive) бүтээсэн билээ.
Элбэг Мичид ХХК
Вэб сайт хөгжүүлэлт
Улаач Үл хөдлөх хөрөнгө зуучлалын сайт. Уг ажлын хүрээнд үндсэн вэб сайт, админ модуль, зарын модуль, хайлтын системийг хийж гүйцэтгэлээ. Хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохирсон хэлбэр хийцтэйгээр (responsive) бүтээсэн билээ.
Улаач Үл хөдлөх хөрөнгө зуучлал
Вэб сайт хөгжүүлэлт
Анхууш ХХК-н лого дизайны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Анхууш ХХК
Лого дизайн
Billie Маркетингийн блог-н лого дизайны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Billie Маркетингийн блог
Лого дизайн
Глобал ТВ-н лого дизайны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Глобал ТВ
Лого дизайн
Хүннү Менежмэнт-н лого дизайны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хүннү Менежмэнт
Лого дизайн
Зоригт Ирээдүй ХХК-н лого дизайны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Зоригт Ирээдүй ХХК
Лого дизайн
өмнөх дараах